Дарханчуудын сэтгэлийн дэм хүргэхээр түймрийн голомт руу хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Онцгой Байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү, Орон нутгийн RGB телевизийн сэтгүүлч, зураглаач Б.Отгонбаяр, Дархан сумын ЗДТГ-ын мэдээллийн ажилтан Д. Батчулуун, аяныг санаачлагч н.Дарханбаатар нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорив. Залуусын хот Дарханчууд нэгдэж өчигдөр бямба гарагт ойн хээрийн түймэртэй тэмцэж яваа элэг нэгт ахан дүүсдээ туслах аяныг аймгийн хэмжээнд өрнүүлсэн юм.
Дархан сумын иргэн Н.Пүрэвсүрэн, И.Золжаргал, Д.Дарханбаяр, Ч.Отгонбат нар нэгдэж энэхүү аяныг Дархан хотын Холбооны газрын урд талбайд оройн 19-21 цаг 30 минут хүртэл иргэдээс ирсэн чин сэтгэлийн хандивыг цуглуулж аймгийн ОБГ-т хүлээлгэж өгчээ. Тус аянд аймгийн Онцгой Комисс нэгдэж иргэдээс ирсэн эд материалын зүйлсийн талыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Моностой, Гүнжийн даваанд гарч байгаа ойн хээрийн түймэрт Дархан-Уул аймгаас дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдад хүргэхээр явсан нь энэ юм. Хоёрхон цаг гаруй үргэлжилсэн тус аянд нийтдээ 120 иргэн хамрагдаж цэвэр ус, боорцог, талх, гутал, бэлэн гоймон, бээлий, усны сав зэрэг зайлшгүй шаардлагатай хүнсний болон эд материалын тусламжийг хандивласан бол бэлнээр 1 сая 100 мянган төгрөг цуглажээ. Ийнхүү Дарханчууд хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар сэтгэл нэгдэн туслаж байна. Дархан хот орчимд үүлэрхэг шөнө нь багагүй бороо орж ус тогтоолсон бол өглөөнөөс хойш бүрхэг бороо ганц нэг шивэрсээр байгаа нь түймэр унтрахад нөлөөлж магадгүй гэсэн горьдлого төрүүлж байна. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт одоогоор ой хээрийн ямар нэгэн түймэр гараагүй байгаа юм.
Б.НоровсамбууДархан сумын иргэн Н.Пүрэвсүрэн, И.Золжаргал, Д.Дарханбаяр, Ч.Отгонбат нар нэгдэж энэхүү аяныг Дархан хотын Холбооны газрын урд талбайд оройн 19-21 цаг 30 минут хүртэл иргэдээс ирсэн чин сэтгэлийн хандивыг цуглуулж аймгийн ОБГ-т хүлээлгэж өгчээ. Тус аянд аймгийн Онцгой Комисс нэгдэж иргэдээс ирсэн эд материалын зүйлсийн талыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Моностой, Гүнжийн даваанд гарч байгаа ойн хээрийн түймэрт Дархан-Уул аймгаас дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдад хүргэхээр явсан нь энэ юм. Хоёрхон цаг гаруй үргэлжилсэн тус аянд нийтдээ 120 иргэн хамрагдаж цэвэр ус, боорцог, талх, гутал, бэлэн гоймон, бээлий, усны сав зэрэг зайлшгүй шаардлагатай хүнсний болон эд материалын тусламжийг хандивласан бол бэлнээр 1 сая 100 мянган төгрөг цуглажээ. Ийнхүү Дарханчууд хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар сэтгэл нэгдэн туслаж байна. Дархан хот орчимд үүлэрхэг шөнө нь багагүй бороо орж ус тогтоолсон бол өглөөнөөс хойш бүрхэг бороо ганц нэг шивэрсээр байгаа нь түймэр унтрахад нөлөөлж магадгүй гэсэн горьдлого төрүүлж байна. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт одоогоор ой хээрийн ямар нэгэн түймэр гараагүй байгаа юм.