Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
otgontsetseg@montsame.mn
2017-07-08 16:23:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Монгол түмний Үндэсний их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлж байна.
Тэрээр:”Тулгар төрийн 2226, Ардын хувьсгалын 96, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт Монголын ард түмэн болон Сэлэнгэчүүддээ дэвшүүлж, гэр бүл бүхэнд инээд хөөр цалгиж, дүүрэн баяртай түвшин амгалан, аз жаргалтай амьдралыг бэлэгдэн ерөөе.
Энх цаг эрх чөлөөний эхлэлийг тавьсан хувьсгалын өлгий нутгийн бүрэн эрхэт эзэд Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэнтэйгээ ирэх он жилүүдэд хамтдаа аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө нэг сэтгэл, нэгдмэл зорилготой байж, их амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлж байна.
Дээшээ хийморьтой
Сэлэнгэ түмний минь
Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй
Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан
Цэц магнай харваачид нь мэргэн байж
Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай” хэмээн ерөөл өргөлөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ