Коннор Макдэвид дэлхийн хамгийн баян хоккейчин боллоо

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 15:42:56

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн /NHL/ "Эдмонтон Ойлерз" клуб Канадын хоккейчин Коннор Макдэвидэд 8 жилийн хугацаанд 100 сая долларын цалин өгөхөөр болсон байна.

Гэрээнд тусгасны дагуу К.Макдэвид 2018/2019 оны улирлаас эхлэн жил бүр дунджаар 12,5 сая долларын цалин авах бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн баян хоккейчин болж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян тамирчдын дотор эхний 100-д ч орохгүй бөгөөд хэрвээ ийм хэмжээний мөнгөөр Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглож байсан бол цалингийнхаа хэмжээгээр тус лигт  71-д бичигдэх байжээ.  

К.Макдэвидийн хувьд 100 сая доллароос дээш  гэрээ байгуулсан түүхэн дэх 5 дахь хоккейчин болж байгаа юм. Түүнээс өмнө 100 саяас дээш үнийн дүн бүхий гэрээг “Вашингтон” клубын довтлогч А.Овечкин /124 сая $/,  “Монреаль”-ийн Ши Уэбер /110 сая $/, “Питсбург”-ийн довтлогч Сидни Кросби /104 сая $/, “Нью-Йорк”-ийн Илья Ковалчук нар байгуулж байжээ.    

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ