Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-04 12:15:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

Хэлэлцэх асуудал Засгийн газрын  гишүүн
1. Журам шинэчлэн батлах тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
2. Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ
3. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ
4. Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай С.БЯМБАЦОГТ
5. Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Н.НОМТОЙБАЯР
6. Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
7. Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын талаар Ц.МӨНХ-ОРГИЛ
8. Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар Ц.МӨНХ-ОРГИЛ

Б.Туул
Холбоотой мэдээ