М.Энхболд: Иргэддээ ээлтэй эдийн засаг, хөгжлийг бий болгоход нөлөө үзүүлэх сонгууль болоосой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-26 10:02:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 10 цагт нийслэлийн 23 дугаар дунд сургуульд байрлах хэсгийн хороонд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өгөв.

Тэрбээр энэ үеэр,"Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож, саналаа өглөө. Монгол төрийн сонгууль болгон өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн өөрийн онцлогтой сонгууль болж байна. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг, хөгжлийг бий болгоход нөлөө үзүүлэх сонгууль болно.



Монголчууд төрийнхөө сонгуулийн өдрөө баярын өдөр хэмээн үздэг уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсч сонгуульд саналаа өгөхөөр явдаг ард түмэн билээ. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд, олон түмэнд сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна. 



Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж бодож байна. Сонгуулийг зохион байгуулж буй төрийн 20 гаруй албан хаагчдад сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсч, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе" гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ