Х.Баттулга: Эрх баригчдын амлалтыг нэхэж, ард түмний нэрийн өмнөөс ташуурдахыг надад захисан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааны хаалтын ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр ”Монгол төрийн тэргүүнээ сонгох түүхэн хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Энэ цагт бид чухам юуны төлөө сонголт хийж, саналаа өгөх гэж буйгаа тунгаах бодох шаардлага тулгарч байна. Энэ сонголт аль нэг улс төрийн нам гэхээс илүү Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, хойч үеийн хувь заяа, амьдралыг шийднэ. Тиймээс бид сонгуульд маш их ач холбогдол өгч улс төрийн гэхээс илүү улс орны тусгаар тогтнолын төлөө, хүн бүрийн эрх чөлөөт байдлын төлөө оролцож байна. Бид нэр дэвшигчээ 300 даргаас тодруулаагүй, АН-ын 180 мянган гишүүнээс сонгосон. АН-аас нэр дэвшигч Монгол төрийн төлөө цохилох зүрхтэй, монгол түмнээ өмгөөлж чадах, төрийн алтан жолоог атгаж, төрийн тэргүүний үүргийг бүрэн дүүрэн биелүүлж чадах хүн гэж үзэж сонгосон. Бид өвөг дээдсийнхээ туурга тусгаар улсыг хэн дуртайд нь өгөхгүй. Та бүхэн хэн нэгний башир үг, тараасан мөнгөнд хууртахгүй гэж итгэж байна. Уул уурхайн баялаг, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнөөс хулгайлсан мөнгийг тарааж байгааг зүгээр л аваад хэрэглэ. Гэхдээ хувь заяагаа битгий худалдаарай" гэв.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ "Телевизээр үзсэн зүйлдээ бачимдахдаа энд ирлээ. Өчигдөр телевизээр Х.Баттулгын хүүгийн эсрэг мэдээлэл хийж байсан. Х.Баттулгын хүү нэр дэвшээгүй, улс төрд оролцдоггүй, жирийн л нэг монгол залуу. Хайртай хүмүүсээр нь барьцаалсан ийм адгийн улс төр өмнө нь болж байгаагүй. Хэрээс хэтэрч байна. Бид олон сонгууль хийж, олон удаа жагсаж цуглаж, тэмцэж байсан. Гэхдээ ийм зүйл болж байгаагүй, гэр бүл, үр хүүхдийг нь хүндэлдэг байсан. Би нэг зүйлийг хэлж чадна. Миний энгэрт зүүсэн "баатар"-ын тэмдэг та бүхний 1990 онд ардчиллыг ялуулсан тэмдэг. Ийм баатруудыг айлгаж чаддаггүй, болдоггүй юм" гэлээ.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн үг хэлэв. Тэрбээр "Монголд бүх зүйл болохгүй байгаа нь үнэн. Одоо цэгцлэх, цэг тавих цаг болсон. Хуйвалдааны төр, Ерөнхийлөгч хэн байхаа ч тохирдог төр бий болчихсон. Мөнгөтэй бол юуг ч худалдаж авч болно гэж боддог хүмүүс бий болсон. Оффшор дансанд мөнгөө нуучихсан хүн хэзээ ч Чингис хааны хөшөөг барихгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголын төлөө цохилдог зүрхтэй хүн л Ерөнхийлөгч байх ёстой" гэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дэд дарга Ж.Батзандан “УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсад өнгөрсөн жил юу болсныг нүдээр харсан. Эрх баригч нам жилийн өмнө өгсөн амлалтаасаа буцаж, ахмадуудыг, залуусыг, эхчүүдийг, хүүхдүүдийг хуурсан, монголчуудын шашин шүтэх эрх, эрх чөлөөг хязгаарласан. Х.Баттулгыг доромжилч гүтгэж байгаа хүмүүст ганцхан зүйл хэлье. Энэ хүн 2008 онд Монголын 100 жилийн мөрөөдлийг биелүүлж, Олимпийн алтан медаль авч ирсэн. Төмөр замыг идсэн гэдэг ярианд хариу өгье. УИХ эрх баригч намын сайдыг дуудаж ирүүлж төмөр замын бүтээн байгуулалтын бодит мэдээллийг авсан. Сайд нь төмөр замын бүтээн байгуулалтын 90 хувь хийгдсэн, Засгийн газар үлдсэн санхүүжилт хийвэл удахгүй ашиглалтад орно гэж хариулсан" гэлээ.

Дараа нь нэр дэвшигч Х.Баттулга хаалтын үйл ажиллагаанд зориулж үг хэлэв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд миний бие АН-ын олон мянган гишүүдийн дэмжлэгээр нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ сонгуулийн онцлог нь маш богино хугацаанд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай боллоо. Сурталчилгааны явцад уулзаж ярилцсан иргэд надад дараах зүйлийг хатуу захилаа. Нэгт 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийг луйвардаж, 60 тэрбум төгрөгийн луйврыг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооц, хоёрт эрх баригчдын амлалтыг нэхэж, ард түмний нэрийн өмнөөс ташуурд гэж захиж байна. Би ташуурдана. Гуравт Монголын баялгийг гадаадынхантай хамтарч оффшор дансанд нуусан мөнгийг авч ирэх ажлыг Засгийн газраар хийлгэхийг даалгаж байна. Уул уурхайн баялгийг 27 жил хулгайлж, оффшорт нуусан мөнгийг би нэн даруй авчирна. Энэ тангаргаас буцвал Ерөнхийлөгчийн сэнтийгээс өөрийн хүсэлтээр огцорно.
Ажлаасаа хууль бусаар үндэслэлгүйгээр халагдсан 22 мянган төрийн албан хаагчдын эрх ашгийг сэргээн хамгаалж, өөрийн биеэр тэмцэнэ. Үндсэн хуулиар ард түмний өмч гэж тунхагласан газар, түүний баялгийг цөөн хэдэн гэр бүл завшдаг байсныг таслан зогсоож, ард түмэн үр өгөөжтэйгөөр зарцуулахыг захилаа. Газрын баялаг өдөр бүр хяналтгүй урсан гарч байгаад хяналт тавьж, энэ баялгаас ард түмэнд хувь хүртээх бодлогыг онцгойлон дэмжинэ.
ҮАБЗ зэрэг төрийн дээд байгууллагад үүсээд буй нэг талыг барьсан гажуудлыг байранд нь тавихыг надад захиж байна. Монголын төр өөрсдөө шийдвэр гаргадаггүй нь 24 цагийн дотор ҮАБЗ УИХ-ын тогтоолыг цуцалснаас харж болно. Газрын баялгыг хянаж тооцоолж, тоолж чадахгүй бол түүхийгээрээ урсаад дууслаа. Эцэст нь хэлэхэд Монгол ялахын тулд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Нэгдэн нягтарсан цагтаа монголчууд үргэлж ялан дийлж байсан" гэлээ.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны 18 хоногт нийт 21 аймгийн 150 мянга орчим сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал