Баяр наадмын босгон дээр дөрвөн өрх өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-23 13:48:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор сумын дөрвөн өрхөд өргөө цагаан гэрийг өнөөдөр гардуулан өглөө.

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад энэ онд 25 орон гэргүй өрх өөрийн гэсэн гэртэй болгохоор төлөвлөж байгаа юм. Энэ төлөвлөгөөний дагуу олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлын дүнд он гарсаар 10 өрхийн 30 гаруй иргэн өөрийн гэсэн гэртэй болоод байна.
 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ