“Яг түүн шиг” гала тоглолтод дэлхийн одод оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-21 16:40:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Боловсрол суваг” телевиз, “Номадс Хоспиталити” ХХК хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” жуулчны баазад энэ сарын 25-нд зохион байгуулна.

Энэхүү тоглолтод “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нэг болон хоёрдугаар улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюссер Нана болон ОХУ-ын алдарт охидын Тату хамтлаг оролцохоороо онцлогтой.

Дэлхийн одод нэгэн тайзнаа цуглах энэхүү алтан боломжийг алдахгүй байхыг зохион байгуулагчид хэлж байна.

Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Ноён зууч” 1900-1950-аар үнэгүй хүргүүлэн авахаас гадна онлайн захиалгыг ticket.mn сайтаар борлуулж байна. Мөн хүсвэл тоглолт болох “Мagic Rock” жуулчны баазаас газар дээр нь худалдан авах боломжтой.

Дашрамд дурдахад, тус тоглолт хотоос гадуур болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын зургаан цэгээс автобусаар үйлчлэх юм байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ