Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 11:43:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 20-26-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн сонгуулийн 54 хэсгийн хороон дээр 54 албан хаагч, нэмэлтээр 20 албан хаагч зөвхөн сонгуулийн ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа юм. 
Улс орон даяр болж байгаа уг сонгуулийн үйл ажиллагааг зөв зохистой байлгах үүднээс цагдаагийн албан хаагчид эргүүл хяналтаа чангатган, аймгийн төв Даланзадгад сумаас хоёр тийш гарах засмал зам дээр пост ажиллуулж байгаа ажээ. 
Дашрамд дуулгахад өнгөрсөн долоо хоногт тус Цагдаагийн газарт 25 мэдээлэл хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Эдгээр гомдол мэдээллийн 11 нь гэмт хэргийн шинжтэй, 14 нь эрх зүйн зөрчлийн шинжтэй байжээ. Мөн 13 иргэнийг эрүүлжүүлэх байранд дуудлагаар хүргэж, захиргааны зөрчил гаргасан найман иргэнийг баривчлах арга хэмжээ авсан байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ