Жилд 120 гаруй цус харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-31 23:28:05

Хөвсгөл аймгийн хэмжээнд цус харвалт өвчний тохиолдол их байгаа ба жилдээ 120 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж хэвтэн эмчлүүлж байна.

Харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн тасгийн сувилагч мэргэжилтнүүд амбулаториор үйлчлүүлж байгаа 100 гаруй иргэдэд харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар, эрсдэлт хүчин зүйлүүд гэж юу вэ ?, харвалтыг таних аргууд зэрэг сэдвүүдээр мэдээлэл сурталчилгаа хийж гарын авлага сурталчилгааны материалыг тараасан байна. Мэдрэлийн тасгийн сувилагч нар хөдөлгөөн засалч Япон улсын сайн дурын ажилтан Цукасатай хамтран харвалтын дараах саа саажилттай эмчлүүлэгчдэд хөдөлгөөн заслыг хэрхэн хийх, эмчлүүлэгчийн ар гэрт зааж сургах ажлыг тогтмол хийж байгаа нь өвчтөнүүд түргэн эдгэрэх  ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ