Улсын бүртгэлийн хэлтсийн 134 итгэмжлэгдсэн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 15:07:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Улсын бүртгэлийн хэлтсийн 134 итгэмжлэгдсэн төрийн албан хаагч 122 санал авах хэсгийн хороонд ажиллана. Сонгуулийн үеэр ажиллах итгэмжлэгдсэн албан хаагч нарт тусгай сургалтыг зохион байгуулж тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах мэдээлэл зөвлөгөөг бүрэн өгсөн байна.
Тус аймгийн хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 83544 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэлтэй байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст энэ сарын  нэгнээс хойш 75 сонгогч шилжин ирж, 47 сонгогч шилжин явж, 37 иргэн нас барсан гэсэн мэдээлэл өгч байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ