Монгол оюун санааг дэлхийд таниулж буй “Монос” брэнд

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-16 14:42:26
Жилд 350 сая шахмал эм, 100 сая капсултай эм, 2,5 сая шингэн эм болон тос, нунтаг, үрэл эм үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол Улсын “Монос” эмийн үйлдвэр нийтдээ 90 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг, үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, галены хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн байна. Эдгээрээс дархлааны дэмжих нөлөө бүхий “Салимон”, амны салстын үрэвслийн эсрэг  “Дентамон” бэлмдэл нь Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм.
Олон улсын чанарын менежмэнтийн тогтолцооны ISO9001 стандартыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлж, харин лабораторидоо ISO17025 стандартыг мөрдөж байсан “Монос” эмийн үйлдвэр саяхан GMP стандартыг хангаснаар олон улсын гурван чухал стандартыг нэвтрүүлэн дэлхийн жишигт хүрч чадсан билээ. Монгол улс байгалийн гаралтай эх үүсвэрээс шинэ эм, бэлдмэл гарган авахын тухайд бусад орнуудтай адил түвшинд байгаа бөгөөд химийн нийлэгжлийн аргаар эм зохион бүтээх нь “Монос”-ынхны хэтийн зорилго юм.
Монголын эмзүйч, оточ нар 500 гаруй эмийн ургамал, 2000 гаруй эрдсээс эм гаргаж байсан уламжлал бий бөгөөд 400 гаруй эмийг амьтны гаралтай түүхий эдээс гаргаж авч байсан түүхтэй.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд