Загастайн давааны замын хөрөнгийн асуудал шийдэгдсэн ч замын ажил эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-14 00:26:06
Завхан/МОНЦАМЭ/ Завханы Улиастай, Тосонцэнгэл чиглэлийн 181 км хатуу хучилттай авто замын ажил эхэлж замын ажил 40 орчим хувьтай явж байна.
Тус замын хөрөнгийн асуудал Засгийн газрын 2015 оны 7 сарын 27 ны өдрийн 309 тоот тогтоолоор шийдэгдэж АСЕМ ийн veр гэрээ байгуулагдаж Хятадын засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох хөрөнгөөр санхvvжvvлэхээр шийдвэрлэгдсэн байна. Замын ажлыг Хятадын компани гүйцэтгэж байгаа юм.
Харин Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хvнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогсоод байсан билээ.  Тус ажилд шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг 2016 оны 8 сарын 18 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн бол авто замын 41,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээр хийж уг зээлээс 24,9 сая ам долларыг хэмнээд байсан юм.
Харин уг асуудлыг 2017 оны 05-р сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргаснаар эцэслэн шийдвэрлэжээ. Одоогоор тус замын ажил эхлээгүй байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ