Гэрэлт хөшөө гадаад сурталчлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЧөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулан мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн таван хэл дээр гаргасан “MONGOLIA TODAY” сэтгүүлд Сүхбаатар аймагт энэ жил шинээр босгосон хоёр хөшөөний зураг нийтлэгджээ.
Байшинтын 7 дугаар дивизийн байрлаж байсан Баяндэлгэр сумын Хонгор багийн нутаг Өргөө гурван толгойд ахмад дайчдын гэрэлт хөшөө, мөн ЗХУ-ын хоёр удаагийн, Монгол улсын баатар, армийн генерал И.А.Плиевийн командалсан Монгол Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг 1945-08-08-ны өдөр Молцог элсийг гаталж чөлөөлөх дайнд оролцсоны дурсгалд зориулан Дарьганга сумын Дагшин булагийн эхэнд “Фронтын зам” гэсэн хөшөө босгожээ.
Г.Сүхээ