“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” уралдааны дүн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн ЗДТГ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааны дүн гарлаа.
Тус уралдааны нэгдүгээр байранд гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байранд Б.Рэнцэндорж, гуравдугаар байранд Д.Хан-Уул орсон бол Х.Түшиг, Н.Цолмон нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулав. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар гардууллаа.
Б.Заяа