Крымын нислэгээ зогсоовол хоригоо цуцлана гэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-10-30 11:55:35

КИЕВ. /Sputnik/. Орос улс Крымын нислэгээ зогсоовол Украин-Оросын шууд нислэгт тавьсан хоригоо цуцлах талаар хэлэлцээ хийж болно гэж Украины Дэд бүтцийн яамнаас пүрэв гарагт мэдээллээ.

“Украины Улсын Агаарын нислэгийн удирдлага өнөөдөр Оросын Холбооны агаарын тээврийн агентлагаас байр сууриа илэрхийлсэн захидал хүлээн авсан нь үнэн бөгөөд бид тэдний байр суурийг хүлээн авах боломжгүй. Хэлцээг эхлэхийн тулд Оросын тал эхлээд Крым зэрэг хаалттай газар нутагт нислэг үйлдэхгүй байх хэрэгтэй, мөн нислэг үйлдсэн торгууль төлөх шаардлагатай”  хэмээн яамны төлөөлөгч Ирина Кустовскаяа хэлсэн байна.

Аравдугаар сарын 25-аас эхлэн Украин улс Оросын агаарын тээврийн компаниудыг нэвтрэхийг хориглох шийдвэр гаргаж, жилд нэг сая орчим зорчигчийн урсгалыг хаасан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ