Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:43:53

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.00-1992.20 төгрөгийн ханшаар 28.6 сая ам.доллар худалдан авах, 308.91-312.05 төгрөгийн ханшаар 112.56 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

Харин Монголбанк 16.0 сая ам.долларыг 1990.50 төгрөгийн хаалтын ханшаар, 55.56 сая юанийг 309.82 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 71.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд