Москвад хүчтэй шуурганы улмаас 16 хүн амь үрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-31 16:15:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 29-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод хүчтэй салхин шуурга болсны улмаас 16 хүн амь үрэгдэж 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна.

Салхины хурд 29 м/с хүрсэн нь 100 жил ажиглагдаагүй үзэгдэл хэмээн Москва хотын цаг уурын шинжилгээний газраас мэдэгдсэн юм.  

Хүчтэй шуурганы улмаас   замын тэмдэг, гэрлэн дохио, мод унаж, барилгын кран, байшингийн дээвэр нурж, цонх хагарсан хэмээн тус хотын оршин суугчид ярьж байна.
Тодруулбал хүчтэй шуурганд 6.5 мянган мод, хоёр мянган машин, 180 барилга байгууламж өртсөн байна. Үүний дотор 55 тонн жинтэй нэг сая ам. долларын үнэ бүхий барилга байсныг Москвагийн онцгой байдлын албанаас мэдэгдлээ. Гамшгийн нийт зардлыг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Салхин шуурганы улмаас амь үрэгдсэн хүсүүсийн дийлэнх нь модонд даруулсан бөгөөд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянин амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт нэг сая рублийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан юм.

Тэрбээр “Хүний амийг мөнгөөр үнэлж баршгүй билээ. Хүчтэй  шуурга өдрийн цагаар болсон нь олон хүнийг хохироолоо” хэмээсэн юм.

Ойрын хугацаанд Москва хотод хүчтэй салхин шуурга дахин ажиглагдах учир хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ