Aжлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй 32 албан хаагч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-25 19:12:37
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төр, төсвийн байгууллага, сумын Засаг даргын Тамгын газарт ажлын байрны үзлэг шалгалт хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
Төрийн албаны удирдах албан тушаалд 12, гүйцэтгэх албан тушаалд 18 албан хаагч түр томилгоогоор, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй 32 албан хаагч ажиллаж байна гэсэн дүн гарчээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт, удирдах албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байна гэж ажлын хэсэг дүгнэсэн байна.
Төрийн ажлын зохион байгуулалтыг сайжруулах, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын хууль эрх зүйн болон мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг нь тооцохоор боллоо.
М.Батжаргал
Холбоотой мэдээ