“Өглөөний цай” уулзалт үргэлжилсээр байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-25 14:07:15
Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаний төлөөллүүдийг аймгийн удирдлагууд “Өглөөний цай”-нд урьж “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн сахиулсан жишиг аймаг” болгох асуудлаар ярилцлаа.
Тус аймагт уул уурхайн чиглэлээр ажилладаг 11 компани байдаг юм. Уул уурхайн компанид ажиллагсадын 50 буюу түүнээс дээш хувийг орон нутгийн иргэд эзэлдэг бөгөөд тэдгээр компаниуд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг юм.
            Энэ удаагийн “Өглөөний цай”-нд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Н.Алагаа уригдан оролцож уул уурхайн бизнес эрхлэгчид болон ард иргэдийн аль алиных нь эрх ашигт нийцсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Мөн үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгчөөр Б.Тэнгисийг сонгосон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд