Архангай аймагт Хан хуур залав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-20 12:53:16
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн уугуул Ардын авьяастан, морин хуур урлаач Ч.Энх-Отгон аймагтаа Хан хуур бэлэглэж, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидад энэ сарын 19-ны өдөр гардуулж өглөө. Тэрээр 2013 онд Архангай аймгийн 90 жилийн ойн баярын хурал дээр 3 метрийн өндөртэй морин хуур бэлэглэж байсан бөгөөд өдгөө аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд залаастай байдаг юм.

Ардын авьяастан, морин хуур урлаач Ч.Энх-Отгоны туйлын нэг хүсэл нь төрөлх нутаг орондоо Хан хуур бэлэглэх сэтгэл тээж, түүнийгээ ч урлаж ийнхүү хүлээлгэж өгсөндөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Зөөлөн, шингэн дуугаралттай энэхүү Хан хуурыг аймгийн ХДТ-ын дарга, МУСТА И.Амартүвшин анх удаагаа эгшиглүүлсэн юм.

“Хан хуурыг эгшиглүүлэх журам байдаг байна. Энэ журмын дагуу аймгийн Засаг даргын захирамж гаргаж мөрдөж эгшиглүүлэх болно” гэдгийг ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид хүндэтгэн хэлэв.
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ