Жижиг дунд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 7 шагнал авчирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:22:28

Орхон аймагт зохион байгуулагдсан "Хангайн бүсийн түншлэл Орхон-2015" үзэсгэлэн яармагт Булган аймгийн  жижиг дунд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амжилттай оролцоод ирлээ. 

Жилээс жилд энэ түншлэлд оролцогчдын тоо олширч, бүтээгдэхүүний чанар сайжирсан байна. Тус арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхөнгай, Сэлэнгэ, Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид оролцсоноос
1.Арвайн эхлэл ХХК -Гурилан бүтээгдэхүүн - Орон нутгийн онцлог брэнд бүтээгдэхүүн
2. С. Зоригтбаатар -Мөнгөн эдлэл -Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн
3.Сэлэнгэ -“Алтан зөгий” бүлэг -Зөгийн бал -Шилдэг үйлдвэрлэгч бүлэг
4.Хангал -Сүмийн нуга хоршоо -Бог будаа, халтар арвайн бүтээгдэхүүн
Шилдэг үйлдвэрлэгч хоршоо
5.Тунамал өгөөж ХХК -“Их шүүдэргэнэ цай” -Органик бүтээгдэхүүн
6.Хутаг- Өндөр -Л. Батсүрэн -Даршилсан хүнсний ногоо -Шилдэг өрхийн үйлдвэрлэл
7.Гурванборхууд ХХК -“Арвайн гурил” -Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр тус тус шалгарлаа. Манай аймаг  нийт  7 шагналыг  орон нутагтаа авчирсан байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ