Завханд он гарсаар 109 ажиллагааг амжилттай эвлэрүүлэн зуучилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах төвөөр он гарсаар 14 өргөдөл хүлээн авчээ.
Тавдугаар сарын 18-ны байдлаар Эвлэрүүлэн зуучлах төв Шүүхээс иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн нэг хэрэг, нийт 141 хэрэг, маргаан хүлээн аваад байна. Үүний 139 өргөдөл нь иргэний эрхзүйн маргаан, хоёр нь гэр бүлийн эрхзүйн маргааний байна. Он гарсаар 109 эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж эвлэрлийн гэрээ байгуулагджээ. Харин хоёр маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж 13 өргөдлийг өргөдөл гаргагч хүсэлтээрээ буцаасан байна. Өнөөдрийн байдлаар найман өргөдлийн үлдэгдэлтэй ажиллаж байна.
Эвлэрүүлэн зуучлах төв нь эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрхзүйн харилцаанаас үүссэн маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан зэрэг тодорхой төрлийн эрхзүйн маргаануудыг шийдвэрлэж байгаа ажээ. Ингэснээр анхан шатны шүүхийн ажлын ачаалал багасч иргэд дээрх төрлийн маргаанаа эвлэрүүлэн зуучлалаар богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлүүлж байгаа нь ололттой юм. Дашрамд эвлэрүүлэн зуучлагч нь шударга ёс, талуудад тэгш хандах, төвийг сахисан байр суурьтай байх зарчимд нийцүүлэн ёс зүйн дүрмийг баримтлан, маргааны талуудын нууцыг чандлан хадгалж, талууд маргаанаа сайн дурын үндсэн дээр шийдвэрлэн, харилцан зөвшилцөхөд дэмжлэг үзүүлдэг байгууллага ажээ.

Б.Мягмарсүрэн