Хөдөлмөрийн шинэ хуулийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-16 11:47:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр Төрийн ордонд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтуудыг илүү нарийвчлан тусгах, ажил олгогч болон ажилтан хоорондын харилцааг эерэг байдлаар зохицуулах, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн явцад хуулийн хамгаалалт үүсгэх чиглэлд түлхүү анхаарах замаар боловсруулсан байна.

Уг шинэчилсэн найруулгын хуулийн төслийг 13 зүйл, 123 зүйлтэйгээр  боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах аж. Мөн 16 дүрэм, аргачлалыг шинээр боловсруулан мөрдлөг болгох шаардлага үүсэх талаар  хуулийн төслийн танилцуулгад дурдлаа.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ