“Франческа да римини” балетыг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГА.Дантегийн “Тэнгэрлэг туульс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Франческа да римини” балет УДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 21, 22-нд үзэгчдийн хүртээл болно.
Г.Батчимэгийн найруулгаар 2009 онд Монголын үзэгчдийн хүртээл болж байсан юм. Тэрбээр энэхүү бүтээлээ шинэчлэн орчин үеийн бүжгэн жүжиг болгон өөрчилжээ.
Балетын гол дүрд О.Анужин, У.Анужин нар ээлжлэн тоглох бол дурлалт залуугийнх нь дүрийг О.Ганцоож, А.Эрдэнэболд, эсрэг дүр буюу Жоттод М.Од бүжих юм.
Франческа, Паоло хоёр бага наснаасаа ижил дасал болсон сайхан хосууд. Гэвч Паологийн төрсөн ах Жотто хэтэрхий их шуналаасаа болж дурлалт хосуудыг салган, үзэсгэлэнт Франческаг өөрийн болгохыг оролдоно. Хүчирхэг ахынхаа дэргэд хэтэрхий сул дорой байгаа Паолог Франческа голж, Жоттогийн баялагт шунан түүнийг сонгосон нь түүний амьдралын хамгийн том алдаа болохыг уг балетад өгүүлэх юм.
Ж.Болор