Хятад улс Бохайн буланд шинэ загварын пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-10 10:03:02
МОСКВА./TASS/. Хятад улс Бохайн буланд хийсэн хээрийн сургуулилтын явцад шинэ төрлийн пуужин туршсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

“Туршилтын явцад хүссэн үр дүндээ хүрч чадсан” гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг тус агентлаг иш татан уламжилжээ. Харин яг хэзээ пуужин харван туршсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус яам өгөөгүй байна. 

Хятадын Ардын чөлөөлөх армийн хээрийн сургууль 4 дүгээр сард Солонгосын хойгийн районд болжээ. Үүнээс өмнө “Жинжи чанько бао” сонинд олон тооны "J-5" онгоц 4 дүгээр сарын 20-нд Бохайн буланд байрлах сургуулилтын байнд цохилт өгсөн гэж мэдээлж байсан юм. Түүнээс гадна Хятад улс Шар тэнгис рүү орчин үеийн “Синин” пуужин зөөгч хөлөг онгоцоо илгээсэн ба уг хөлөг онгоц тэнд сургуулилтын буудлага хийсэн байна.
О.Барс 

 



 

Холбоотой мэдээ