Шинзо Абэ Казахстанд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА. /TASS/. Япоын Ерөнхий сайд Шинзо Абэгийн мягмар гарагт Казахстанд хийх албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын нийслэл Астана хотод өндөр түвшинд хэлэлцээ хийж, багц баримт бичигт гарын үсэг зурна. Шинзо Абэгийн Төв Азийн орнуудад хийж буй айлчлал тус улсад айлчилснаар дуусч байгаа юм. Төв Азийн тогтвортой байдлыг хангахад болон хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Японы эрх баригчид тус бүс нутгийн орнуудтай “Төв Ази + Япон” яриа хэлцээг 2004 онд бий болгожээ.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхээс эдийн засаг хүртэл
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Казахстанд анхныхаа албан ёсны айлчлалыг хийж байгааг онцлон тэмдэглэж байна. Үүний сацуу, тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай дөрөв дэх удаагаа уулзана. Хоёр орны удирдагчид урьд нь олон улсын янз бүрийн форумын үеэр уулзаж байсан юм. Япон болон Казахстан зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлд нягт хамтын ажиллагааг дэмждэг уламжлалтай. Тус хоёр орон Цөмийн зэвсгийн туршилтыг цогцоор нь хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаарх есдүгээр Бага хурлыг хамтран даргалжээ.
Үүний сацуу, хэлэлцээний гол сэдэв нь эдийн засгийн бүх харилцаа байна. “Манай хоёр орны хамтын ажиллагаа юуны өмнө зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зорилгоор олон улсын тавцанд гаргаж буй хамтарсан хүчин чармайлтаар хязгаарлагдахгүй. Сүүлийн жилүүдэд Японы компаниудын Казахстаны зах зээлд тагнуулын болон ашигт малтмал олборлох, мөн үйлдвэрлэлийн салбарт явуулж буй үйл ажиллагаа идэвхтэй урагшилж байна” гэж Шинзо Абэ тус улсад айлчлахынхаа өмнө өгсөн ярилцлагуудынхаа нэгд онцлон тэмдэглэжээ.
Хөрөнгө оруулалтын хүлээлт
2014 онд Казахстан-Японы бараа эргэлтийн хэмжээ 1.7 тэрбум долларт хүрсэн байна. Энэ оны 1-8 дугаард энэ үзүүлэлт 830 сая долларт хүрчээ. Казахстаны хувьд Япон улс нь зөвхөн Азид тус улсын эдийн засгийн томоохон түншүүдийн дунд дөнгөж дөрөвдүгээр ордог байна. Тиймээс энэ удаагийн айлчлал нь энэ байдлыг өөрчлөх зорилготой юм. Японы Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Казахстаны нийслэл хотын "Риксос" зочид буудалд хоёр орны бизнес хүрээнийхний форум болно. Тус форумд Японы 100 гаруй компанийн төлөөлөгчид оролцоно.
Форумын үеэр мөн Казахстан-Японы хөрөнгө оруулалтын төслийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн дараа эдийн засгийн шинж чанартай хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.
Шинзо Абэ мягмар гарагт мөн Назарбаев их сургуульд үг хэлнэ
Д.Жаргал