Израиль хариу цохилт өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 11:25:59

ТЕЛЬ-АВИВ. /Sputnik/. Палестины босогчид Израилийн газар нутаг руу пуужин харвасан учир Израилийн Агаарын хүчин Газад агаарын хариу цохилт үзүүллээ гэж Батлан хамгаалах хүчнээс даваа гарагт мэдэгдэл хийлээ.

Энэ сарын эхээр тус улсын пуужингаас хамгаалах системийн илрүүлсэн пуужинг Газын зурвасаас Палестины тэмцэгчид илгээсэн гэж сэжиглэж буй юм.

Лалын шашны гурав дахь ариун цэг болсон лалын Аль-Акса сүм байдаг Сүмт уулын харъяаллыг эргэн авч үзэхээр Тель-Авив төлөвлөсөн гэсэн болгоомжлолын улмаас Израиль-Палестин хоорондын хүчирхийллийн давалгаа сэргэсэн гэсэн мэдээлэл ирж байна. 

Израиль хэсэгчлэн булаан эзэлсэн Баруун эргийн нутаг дэвсгэр, тухайлбал, Зүүн Иерусалим, ХАМАС-ын хяналтад байдаг Газын зурваст Палестин тусгаар улс байгуулах сонирхолтой бөгөөд 1967 оны зургаан өдрийн дайнаар эзэлсэн газар нутгаа эргүүлэн өгөхийг Израилиас шаарддаг байна.

Газын зурвас, Баруун эрэг дэхь Палестины булаан эзлэгдсэн нутаг болсон халдлагад Израиль Палестины улс төрийн байгууллага болох ХАМАС-ыг хэдийнээс сэжиглэсээр ирсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ