Аравдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 10:06:41

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааны дүнг танилцуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд дуучин Д.Найдандорж “Хайраар зөөлөрдөг хорвоо” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд хийх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянзүрх хайрханд Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд шинээр тохижуулсан Баянзүрх хайрханы тохижилтын ажлын нээлт болно. Утас: 99008498, 99810808.

11.40 цагт ГССҮТ-ийн сэхээний тасагт ар гэр, ойр дотныхоо хүмүүсийг сахидаг сахиуруудад зориулсан хүлээлгэ, сахиулын өрөөг хүлээлгэн өгөх ажиллагаа ГССҮТ -д болно.

14.00 цагт “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.

14.00 цагт Японы Токүда сангаас Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэх ёслол тус эмнэлгийн байранд болно.

14.00 цагт Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”- ийг шалгаруулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно.

14.00 цагт АНУ-н Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Нээлттэй Нийгэм Форум, Ил тод байдлыг дэмжих түншлэл болон Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ хамтран "Хуулийн хэрэгжилтийн цуврал үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлгийг "Нээлтэй нийгэм" форумын хурлын танхимд зохион байгуулна.

15:00 цагт Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас зохион байгуулж буй “Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

11.00 цагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт Доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт Төрийн Түүхийн музейд болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-аас байгаль орчин сүйдэж байгаа асуудлаар баримттай мэдээлэл дэлгэнэ.

13.00 цагт ШУА, Исламын бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төв хамтран мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ