Тээврийн хэрэгсэл, ачаа тээш, хүний биед үзлэг нэгжлэг хийх дадлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0277 дугаар тусгай ангид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг Хилийн 0277 дугаар тусгай анги, Тосонцэнгэл сумын Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулжээ. Өдөрлөгт 150 гаруй ажилтан, албан тушаалтан, хугацаат цэргийн албан хаагч нар болон иргэд оролцжээ.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд орсон өөрчлөлт, “Монгол Улсын хилийн тухай” шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Хилийн 0277 дугаар тусгай анги, таван заставын хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд болон удирдлагуудыг хамруулан сургалт зохион байгуулсан байна. Мөн Хилийн зөрчил, хилийн бус нутгаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, гэмт үйлдлийг илрүүлэх, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа, мөн иргэдийн дунд түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа гэмт хэргийн хохирогч холбогдогч болохоос өөрийгөө хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлан таниулах гэхчлэн олон асуудлаар мэдээлэл хийж сургалт явуулжээ. Сургалтад хамрагдсан албан хаагч нарт “Бичиг баримт шалгах, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, хүний биед үзлэг нэгжлэг хийх, харьяаллын хэрэгт хойшлуулашгүй ажиллагаа явуулах шалган нэтврүүлэхэд бүрдүүлэх материал” гэсэн сэдвээр сургалтыг дадлага хэлбэрээр явуулж тухайн материалын бүрдүүлбэрийг үзэж шалган чиглэл зөвлөгөө өгөн, сургалтын ач холбогдлыг дүгнэж хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болжээ.

Б.Мягмарсүрэн