Архангай аймагт оны эхний гурван сард найман ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-26 15:59:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Оны эхний 3 сард аймгийн дүнгээр Хангай сум 6, Ихтамир, Хотонт сумд тус бүр нэ нэг ажлын байр гээд нийт 8 ажлын байр шинээр бий болжээ. Бусад сумд ажлын байрыг нэмэгдүүлээгүй байна. 
Тус аймагт 4 дүгээр  сарын 1-ний байдлаар хөдөлмөрийн  хэлтэст ажил идэвхтэй хайж байгаа 1812 хүн бүртгэгджээ. Үүний  50  хувь нь  буюу 913  нь эмэгтэйчүүд байна. Архангай аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10,0 мянган  хүн тутамд  324  ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оныхтой харьцуулахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо  98,7 хувиар  нэмэгдсэн  байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98,2  хувь нь боловсролтой иргэд байгаагийн 403 нь дээд, 120 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 1142  нь бүрэн болон бүрэн бус дунд, 115  нь бага боловсролтой хүмүүс байгаа ажээ.

Өнгөрөгч 3  дугаар  сард ажилгүйчүүдийн бүртгэлд 75 хүн шинээр бүртгүүлсэн байна.
 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ