Хятад улс нисэх онгоц тээвэрлэгч хоёрдахь хөлөг онгоцоо усанд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-26 11:38:15

БЭЭЖИН./TASS/.Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний 001А төслөөр барьсан нисэх онгоц тээвэрлэгч хоёрдахь хөлөг онгоцыг усанд тавьжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Үүнээс өмнө Хятадын хэвлэлүүд мэдээлэхдээ, туршилт хийсний дараа уг хөлөг онгоцыг 2020 онд зэвсэглэлд нийлүүлнэ гэж байсан юм.

Одоогийн байдлаар, Хятадад  “Ляонин” гэдэг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц бий.

001А төслийн хөлөг онгоц нь “Ляонин”-ы адил төслөөр баригдсан боловч овор хэмжээ нь нэлээд том бөгөөд хэд хэдэн шинэчлэн сайжруулалт хийсэн аж. Энэ хоёр хөлөг онгоц тус бүр 14 ба 12 градусын налуутай хөөрөх тавцангаар тоноглогджээ.

Хятад улс одоо гуравдахь “хөвдөг нисэх онгоцны буудлаа” барьж байгаа бөгөөд энэ нь цоо шинэ төсөл юм. Шинэ хөлөг онгоц нь цөмийн хүчний төхөөрөмж, хэд хэдэн уурын катапультээр тоноглогдсон байх бололтой. 
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ