Автомашинаас ялгарч буй утааны хорт бодисын агууламжийг тодорхойлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-04-21 11:23:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас автомашинаас ялгарч буй утааны хорт бодисын агууламжийг тодорхойлох хэмжилт хийж эхэлжээ.

Нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс ЗТХ-ийн сайдын тушаалаар автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг болон БОАЖЯ-ны хүсэлтээр “Жайка” байгууллага энэ сарын 17-ноос Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд RSD (Remote Sensing Device) буюу зайнаас мэдрэх төхөөрөмжийг туршилтаар суурилуулан хэмжилт хийж эхэлжээ. RSD төхөөрөмжийн хажуугаар автомашин өнгөрөхөд хурд, нүүрс ус төрөгч, тоос зэрэг бүхий л үзүүлэлтийг нарийн гаргадаг байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ