Ихэнх нутгаар энэ сарын 9, 10-нд дулаарч, хуурайших тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр
баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,
говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын
хөндийгөөр +5-+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсгээр +18.-+23 градус, бусад нутгаар +12-+17 градус дулаан байна.
Ихэнх нутгаар 09,10-нд дулаарч,
хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.