“Тэгш гудамж” сарын аяныг зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж “Тэгш гудамж” сарын аяныг сум даяар зохион байгуулахаар шийдвэрлэв.
Сумын гэр хорооллын гудамж эгнээг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийг оролцоог дэмжиж бүтээлч үйлсийг өрнүүлэх зорилгоор дээрх аяныг зарлажээ.
Аяны хүрээнд Сайншанд сумын долоон багийн нутагт дэвсгэрт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, гэр хорооллын сонгосон хэсгийн иргэдэд аяны үйл ажиллагааг сурталчлан таниулах, шинэлэг ажил санаачилж зохион байгуулах, нутаг дэвсгэрт цэвэр эрүүл, орчныг бүрдүүлэх, айл өрх бүр хашаандаа ногоон байгууламжийг бий болгох зэрэг цөөнгүй ажлыг гүйцэтгэх аж.
Аяныг үр дүнтэй зохион байгуулж, сайн туршлагыг олон нийтэд сурталчилсан нэг багийг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг шалгаруулж 500 мянган төгрөгөөр урамшуулах аж. Харин үр дүнд нь гэр хорооллын гудамж эгнээ цэгцэрч, өнгө үзэмж сайжирч, тохилог гудамж бий болох учиртай.

Х.Эрдэнэбулган