Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.15 цагт эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалийг хэлэлцэж байна.
Уг хуулийг УИХ 1993 онд баталсан бөгөөд 2002 онд шинэчлэн найруулсан байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх тогтолцоог цогцоор нь бүрдүүлнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан зөрчил, гэмт хэргийг шалгах, хянах, шийдвэрлэх ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааг прокурорын байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах үүднээс шинэчилсэн найруулгыг боловсруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

Ч.Ариунболд