Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 07:52:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ.

Чуулганаар Б.Жавхлан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Харин хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа ирэх долоо хоногийн Мягмар гарагт дуусна.

Чуулганы хуралдааны эхлэх цаг тодорхой болоогүй байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ