Японд манго жимсний хос үр 4 мянга орчим доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-04-14 01:00:34

ТОКИО. /TASS/. Нутгийн нэн ховор сортын мангоны хос үр Японы өмнөд нутгийн Миязаки хотод дуудлага худалдааны үеэр 400 мянган иенээр /3,7 мянган доллар/ зарагдсан нь үнийн хувьд дээд амжилт боллоо. Уг хос үрийг Фукуока хотын нэгэн их дэлгүүрийн эзэн худалдаж авсан тухай Kyodо агентлаг мэдээлжээ.

Тэрбээр дэлгүүрээ сурталчлах зорилгоор худалдаж авсан хос үрээ шилэн лангуун дээр тавих бололтой. Уг дуудлага худалдаанд 200 шахам худалдан авагч оролцжээ.

Ийм дуудлага худалдаанд зөвхөн нутгийн “Наран сорт”-ын хурц улаан ягаан өнгөтэй, чихрийн агууламж нь 15 хувиас дээш, жин нь 350 граммаас дээш хамгийн шилдэг үрийг хамруулдаг байна.

Дээрх манго жимсний хос үрийн жин нь нэг килограмм гаруй байжээ. Иймэрхүү төрлийн дуудлага худалдаа Японд тогтмол явагддаг бөгөөд тухайлбал, өнгөрсөн оны 5 дугаар сард Саппоро хотод болсон дуудлага худалдаагаар “Юбари” сортын хулууны хос үр түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу 3 сая иенээр /18,4 мянган доллар/ зарагдсан гэнэ.

О.Барс

Холбоотой мэдээ