Махны үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-13 02:16:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Статистикийн хэлтэс аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны эхний 3 сарын дүнг танилцууллаа.

Энэ оны эхний улирлын байдлаар малын махны 1 кг-ын үнэ 200-1100 төгрөгөөр, манжин, байцаа 200-500 төгрөгөөр, өндөг 20 төгрөгөөр, гар нүүрийн саван 20 төгрөгөөр нэмэгджээ. Мөн хугацаанд 98 хүн  ажилд орсноос 12 нь шинээр бий болсон ажлын байр байна. Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилгүй 1751 хүн бүртгэлтэй байгаагийн 55.2 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Дээрхээс харахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 671 хүнээр багассан үзүүлэлт гарсан байна. 

Аж үйлдвэрийн салбарт 487.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 526.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 66.5 хувиар, борлуулалт 72.4 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ