Барьцаанаас 69 хүнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 11:44:45

ВАШИНГТОН. /Sputnik/. Иракийн Хавижа тосгонд барьцаалагдсан 69 хүнийг суллахаар АНУ, Иракийн цэргийн хүчний хамтарсан тусгай ажиллагааны үеэр “Лалын улс”-ын 20 гаруй террористыг устгасан гэж Курдистаны Аюулгүй байдлын зөвлөл пүрэв гарагт мэдээллээ.

“69 барьцааны хүнийг амжилттай сулласан ажиллагааны үеэр “Лалын улс”-ын 6  гишүүнийг баривчилж, 20 гаруйг хороосон” хэмээн мэдэгджээ.

 Баасан гарагийн өглөө хойд Иракийн Хавижад уг даалгаврыг Ирактай хамтран гүйцэтгэснээ АНУ-ын Төв командлал батлаад, нэг америк цэрэг амь үрэгдсэн гэв. “Лалын улс”-тай хийж буй тэмцэлд америк цэрэг анх удаа амь үрэгдсэн нь энэ аж.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ