Япон, Монголын эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-23 10:26:49

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Умард Солонгост хулгайлагдсан япончуудын асуудлаар туслахыг Абэ Ч.Сайханбилэгээс хүсчээ. Монгол Улс Умард Солонгостой дипломат харилцаатай юм.

Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой мөн уулзсан байна. Тэд хоёр улсын хооронд дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол хийх нь ихээхэн ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ.

Өнөөдөр Абэ Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Мяликгулыевичтай уулзаж, эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.

5.3 сая хүн амтай Туркменистан дэлхийд дөрөвт орох байгалийн хийн нөөцтэй орон юм. Туркменистан сүүлийн жилүүдэд БНХАУ болон бусад орон руу байгалийн хий экспортолж, эдийн засгийн өсөлтөө 10 орчим хувьд хүргэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ