Сум хөгжүүлэх сангаас 183 сая төгрөгний зээлийг иргэдэд олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-10 16:52:59

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар 55 иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээл олгохоор болжээ.

Тус сумын сум хөгжүүлэх зээлд хамрагдахаар 189 иргэн төслөө ирүүлжээ. Иргэд гар урлал, оёдол,  ХАА-н үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, мод модон эдлэл, барилгын материал үйлдвэрлэл гэхчлэн 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөл бичиж ирүүлжээ. Ингээд төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар гар урлал, оёдлын чиглэлээр 19 иргэнд 52.5 сая, мод модон эдлэлийн чиглэлээр гурван иргэнд 16.0 сая, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр нэг иргэнд 7.0 сая төгрөгний зээл олгохоор болжээ. Мөн төмөр эдлэл үйлдвэлэлийн чиглэлээр хоёр иргэнд 10.0 сая, ХАА-н үйлдвэрлэлийн чиглэлээр 13 иргэнд 35.5 сая, фермерийн чиглэлэлээр хоёр иргэнд 9.0 сая гэхчлэн нийт 11 чиглэлээр 55 иргэн, аж ахуйн нэгжид  183.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг энэ сард олгож эхэлжээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ