Туул голын хамгаалалтын бүсэд дөрвөн байгууллага хайрга олборлож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-04-07 17:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны хүмүүс Хан-Уул дүүргийн  XII, XIII, XIV хороонд хайрга дайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хайрга, дайрга олборлодог 278 зөвшөөрөл байгаагаас 56 тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс дөрөв нь Туул голын хамгаалалтын бүсэд ажиллаж байгаа юм. Хайрга олборлох нь харьцангуй зардал багатай ч байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэ байгааг дэд сайд онцолсон.

Тэрбээр, “БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр  “Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Түүнчлэн нөхөн сэргээлт хийдгүйгээс үүдэн байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөллийг бий болгож байна. Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар хууль бусаар хайрга олбоглож буй аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийхэд ч анхаарал тавих ёстой. Харин аж ахуйн нэгжүүд хайрга биш дайрга олборлох ёстой”  гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ