Наян жилийн ойгоор 80 хүүхэд уран нугаралтын үзүүлбэр сонирхуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-31 14:55:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын соёлын ордны багш Б.Хишигбатын санаачлагаар  2016-2017 оны хичээлийн жилд уран нугаралтын дугуйлан хичээллэж 50 гаруй хүүхэд хамран суралцаж байна.

Ахмад циркчин Д.Төмөрбаатараар анхан шатны дасгалыг заалгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Нарны охид” уран нугаралтын төвийн багш Түмэнжаргалтай гэрээ байгуулан хичээллүүлж байна.

Одоогоор тус дугуйлангийн хүүхдүүд 2 үзүүлбэртэй болоод байгаа бөгөөд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 80 хүүхдийн уран нугаралтын үзүүлбэр сонирхуулах гэнэ. 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт дэвшүүлсэн уран нугаралтыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг хэрэгжүүлж Булган сумын соёлын ордон аймагтаа шинэ төрлийн дугуйлан нээн хүүхдийн авьяасыг хөгжүүлж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ