Үс шинээр үргээлгэх буюу засуулбал баялаг төгс болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-03-30 08:10:41

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 3.

Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх     
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Холбоотой мэдээ