Улиастай сумын 100 иргэний газрыг өмчлүүлэх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 02:24:05

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус III хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 27-ны даваа гарагт 83,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Энэхүү ээлжит бус хуралдаанаар Улиастай сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батласан байна.  Улиастай сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх газар 130, одоо эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэх 100 иргэн санал ирүүлжээ. Үүнээс 237 газрыг олгохоор тусгасан байна. Мөн энэ онд өмнө нь олгосон газрын зөвшөөрлүүдийн хугацааг эргэн хянах, айл өрхүүдийн хашааны газрын догол, эмх замбараагүй сунгалт, байршил зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах чиглэлийг сумын ЗДТГ, болон сумын газрын даамалд үүрэг болголоо.

Дашрамд Улиастай сум нь 5000 гаруй айл өрхтэй, 19000 орчим хүн амтай аймгийн төвийн сум юм. Тус сум нь газар нутаг эдэлбэр газар багатай. Нийт 2810 га газрын 5.5 хувь нь ХАА-н эдэлбэр газар, 89 хувь нь хот нийтийн эзэмшил газар, 2.3 хувь нь зам шугам шүлжээ, 3.2 хувь  нь усан  сан бүхий газар нутагтай ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ