Хэрэглэгчид аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст дүн тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 02:04:54

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс үйлчлүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийжээ.

Энэхүү судалгааны зорилго нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч түүнд дүгнэлт хийж ажлаа сайжруулах арга хэмжээг авах ажээ. Судалгааг аймгийнхаа үйлдвэр үйлчилгээний газар олонтой сумдад хийсэн байна. Тухайлбал Их-Уул суманд авсан судалгаагаар 18-аас дээш насны 130 худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс санал асуулга аван дүгнэжээ. Дээрх иргэдийн 95.2 хувь нь байгууллагын үйл ажиллагаа болон албан хаагчдын харилцаа, хандлагад сэтгэл ханамж сайн байгаагаа илэрхийлжээ. Мөн Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац зэрэг 12 сумд судалгаа хийгдсэн байна. Эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй 62 ААН, байгууллага, 460 гаруй иргэн судалгаанд санал өгчээ. Үүнээс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гараагүй. Харин сумдад стандарт болон сургалт сурталчилгаа дутмаг байна. Стандартын талаарх сургалтыг сумдын ААН-үүдэд зайлшгүй явуулах, шинэ хууль тогтоомж стандртын талаарх мэдээ мэдээллийг гарын авлага тараах материал болгож мэдээллээр хангах шаардлагатай гэсэн хэд хэдэн саналыг иргэд хэлжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ