Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалт явуулах аймгуудын тойргууд:
Архангай аймаг – 3, 4, 5 дугаар тойрог
Баянхонгор аймаг – 14 дүгээр тойрог
Говь-Алтай аймаг – 18 дугаар тойрог
Завхан аймаг – 45 дугаар тойрог
Өмнөговь аймаг – 70 дугаар тойрог
Сэлэнгэ аймаг – 74 дүгээр тойрог
Төв аймаг – 89 дүгээр тойрог
Ховд аймаг – 97, 100 дугаар тойрог
Хэнтий аймаг – 111, 112 дугаар тойрог
Сонгон шалгаруулалтыг ирэх 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд энэ сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэнэ. Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл, эрх зүйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар гэрчлүүлсэн хувь, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хувь, төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш, бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх газрын 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424 холбоо барьж лавлага аавч болно гэж Сонгон шалгаруулалт явуулах Орон тооны бус комиссоос мэдээллээ.
Ж.Батсайхан