Г.Дэнзэн нарын шүүх хурал маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-27 11:52:26

Улаанбаатар / МОНЦАМЭ/.ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн болон бусад таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн 20-нд болох байсанч хойшлогдсон. Тэгвэл  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-нд буюу маргааш  шүүх хурал болно.

  Г.Дэнзэнгийн хувьд  “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашч байхдаа эрх мэдлээ урвуулан  эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид тендерийн 17 тэрбум төгрөг авч өгсөн  асуудлаар шалгаж байгаа. Түүнтэй  холбогдох хүмүүсийг Г.Дэнзэнгийн хэрэгт хамтатган эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Уг шүүх хурал удаа дараа хойшлогдсоор маргааш дахин хуралдах гэж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ