Ойрын өдрүүдэд Завханы нутгаар нойтон цас орж, шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-24 15:43:34

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн цас оржээ. Өнөөдөр Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, нийт нутгаар хүйтэн салхитай, шөнөдөө шуурна хэмээн аймгийн Ус, цаг уур, орны шинжилгээний газраас мэдээллээ.

Маргааш ихэнх нутгаар, 26-27-ны шөнө нутгийн хойд болон төв Хангайн уулсаар,  28, 29-нд нутгийн хойд болон Хангайн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 26-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн байна. Түүнчлэн Баянтэс, Баянхайрхан, Тэс, Тэлмэн, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл, Отгон  зэрэг хангайн сумдад цас орно.

Ойрын өдрүүдэд цас орж шөнөдөө шуурч хүйтэн байгаа учраас малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар болон иргэд анхаарал болгоомжтой явахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ